Friday, February 20, 2009

MySQL Грант/ GRANT / дээр хэдэн комманд бичлээ.

Өнөөдөр өглөө ирээд нөгөө л вэбээ хийж суулаа. Тэгэж суутал манай нэг хэрэглэгч: "MYSQL PROCEDURE бичих хэрэгтэй байна. Надад процедур бичих боломжтой mysql эрх нээгээд өгөөч" гэхээр нь үзэж байгаад

GRANT ALL PRIVILEGES ON Баазын нэр.* TO 'хэрэглэгчийн нэр'@'%' IDENTIFIED BY 'нууц үг';

Энэ коммандын тусламжтайгаар нээчлээ. Ер нь энэ MySQL -ийг хэдий 100 хувь мэдэхгүй ч хэрхэн хэрэглэгч үүсгэх, устгах эрхийг өөрчлөхийг биччии гэж бодлоо.

Доорхи комманд username гэсэн хэрэглэгчийг SELECT, INSERT, UPDATE, DELETE, CREATE, DROP, INDEX, ALTER, CREATE TEMPORARY TABLES, LOCK TABLES гэсэн үйлдлүүдийг хийх боломжтойгоор шинээр үүсгэж байна.

GRANT SELECT, INSERT, UPDATE, DELETE, CREATE, DROP, INDEX, ALTER, CREATE TEMPORARY TABLES, LOCK TABLES ON database.* TO 'username'@'%' IDENTIFIED BY 'password';

Хэрэглэгчийн эрхийг өөрчлөхдөө

GRANT SELECT , INSERT , UPDATE , DELETE ON `Database` . * TO 'username'@'%';

Хэрэглэгчээ устгахдаа:

DROP USER 'username'@'%';

Тухайн хэрэглэгчийн баазыг шүүх

GRANT RELOAD,PROCESS ON *.* TO 'username'@'%';

Өөрийнхөө эрхийг харахдаа:

show grants;

Хэрвээ чи админ бол

SHOW GRANTS FOR 'username'@'%';

За нэг иймэрхүү.