Өмнө нь блогийг уншиж байсан боловч блог нээе гэсэн бодол төрж байсангүй ээ.
Саяхан нэг ВЭБ 2,0 талаар лекцэнд суулаа. Үнэхээр дажгүй санагдлаа.
Блогд хүмүүс өөрсдийгөө танилцуулахаас гадна, өөрийнхөө судалж байгаа зүйлсүүдээ оруулах зэргээр янз бүрээр ашигладаг болохыг илүүтэй сайн ойлголоо.
Тамир, Дөлөө зэрэг олон залуучуудын блогыг үзэж, олон сонирхолтой зүйлс олж мэдлээ.
Цаашид өөрийн олж мэдсэн сурсан зүйлсээ блогдоо бичихээр шийдлээ...
No comments:
Post a Comment